Доорх үгсийг бичихдээ Ц.Дамдинсүрэн,Б.Осор нарын зохиосон “Монгол үсгийн дүрмийн толь”-д хавсаргасан “Монгол үсгийн дүрэм”-ийн 17,18-р зүйлд тогтоосноор “Заримдаг гийгүүлэгч эгшигт гийгүүлэгчийн дараа өмнө, хойноо эгшиггүй орж болно”, “Заримдаг гийгүүлэгч нь заримдаг гийгүүлэгчийн дараа орохдоо сүүлчийн заримдаг нь өмнөө буюу хойноо аль хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ” гэсний дагуу журамласан бөгөөд уг “Дүрэм”-д “Гажилт” хэмээн “Заримдаг гийгүүлэгчийн дотроос с,х үсгийн дараа т,ч үсэг өмнө хойноо эгшиггүй орж болно” гэж заасныг зарим тохиолдолд мөрдлөг болгов.
Я.Надмид
Монгол бичгийн зөв бичих толь бичиг
Улаанбаатар 1990
Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны 01 дүгээр тогтоолын
хавсралт 1, 2, 3
Ц.Дамдинсүрэн, Б.Осор
Монгол үсгийн дүрмийн толь
Улаанбаатар 1983
§ 2. Монгол бичиг 35 үсэгтэй. Эдгээр үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг гэж гурав хуваана.
Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр саадгүй чөлөөтэйгөөр гарч хэлэгдэх авиаг эгшиг авиа гэнэ.