Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүмүүн бичиг сонин, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Монгол бичгийн сургалт, зөвлөгөөнийг 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохион байгууллаа.
цааш унших
Монгол хэлний хуулийн 6.5-д бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэх тухай болон 21.7.5-д эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог хэлэлцэн батлах, толь бүтээх заалтын хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд “Улсын нэр томьёоны комисс” ажилладаг.
цааш унших
“Дархад дууны цоморлог” хэмээх энэхүү номыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны санаачилгаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба эрхлэн гаргалаа.
Энэхүү номын гол онцлог нь хээрийн байцаалт хийж, дархад ардын олон дуу, дууны хувилбаруудыг бичиж шингээх хийгээд эх сурвалжуудыг сураглан хэвлэгдсэн түүвэр, соронзон бичлэг, гар бичмэл, шинжилгээний анги, албан томилолтын тайлан бичлэгүүдийг зохих газрын зөвшөөрөлтэйгөөр ашиглан эмхэтгэсэн юм.
цааш унших