Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Зөвлөлийн гишүүдийн товч танилцуулга

 

 

 

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл ажилладаг.

Зөвлөл есөн гишүүнтэй. Гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэн, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож, зургаан жилийн хугацаагаар томилдог. Зөвлөлийн дарга, гишүүн хүндэтгэх шалтгаанаар ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгч нөхөн томилно.

Зөвлөлийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч Зөвлөлийн гишүүдийн дотроос сонгож, гурван жилийн хугацаатай томилдог. Зөвлөлийн даргыг хоёроос дээшгүй удаа улируулан томилж болно. 

 

 

Жамъянсүрэнгийн БАТСУУРЬ

Албан тушаал: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд бөгөөд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга

Мэргэжил: Барилгын инженер-эдийн засагч

Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор

Боловсрол эзэмшсэн байдал:

  1. 1978-1983 онд Бүгд Найрамдах Чехсловак улсад Братислав хотын Техникийн Их Сургуульд суралцаж Барилгын инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  2. 1994-1998 онд Чех Улсын Прага хотын Техникийн Их Сургуульд  докторантурт суралцаж докторын зэрэг хамгаалсан, ШУТИС-ийн дэд профессор цолтой.

Ажлын туршлага:

  1. 1983-1988 онд Политехникийн Дээд сургууль, Техникийн Их сургуульд багш
  2. 1988-1990 онд Техникийн Их сургуулийн ХЗЭ-ийн хорооны дарга
  3. 1990-1992 онд Техникийн Их сургуульд багш
  4. 1992-1994 онд Техникийн Их сургуулийн Мэдээллийн техникийн сургуульд дэд захирал
  5. 1994-1998 онд Чех Улсын Прага хотын Техникийн их сургуульд Докторант багш
  6. 1998-2000 онд Улаанбаатар хотын “Ус орчин” ХХК-ний захирал
  7. 2000-2008 онд Дорноговь аймгийн Засаг дарга
  8. 2008-2016 онд УИХ-ын гишүүн
  9. 2014-2015 онд Эдийн засгийн байнгын хорооны дарга
  10. 2016 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд

Сонгуульт ажил:

  1. Монгол Улсын ШУА-ийн Эдийн засаг, нийгмийн ухааны салбарын Бага чуулганы гишүүн

 

 

Равдансамбуугийн БОЛД

Албан тушаал: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн

Мэргэжил: Эдийн засагч, Улс төрийн шинжлэх ухааны доктор (Sc.D)

Боловсрол эзэмшсэн байдал:

  • Улаанбаатар хотын 10 жилийн 33 дугаар дунд сургууль /1962-1972/
  • Польш Улсын Познань хотын Эдийн засгийн академи /1974-1980/
  • Монгол Улсын Их сургууль, докторантур /2005-2008/

Ажлын туршлага:

  • УБ хотын Мод боловсруулах үйлдвэрт ажилчин /1980-1981/
  • Зүсмэлийн үйлдвэрт Эдийн засагч, инженер /1981-1986/
  • Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны Монгол барилга нэгдэлд Ахлах мэргэжилтэн /1986-1990/
  • “Онон” ХХК-ний Ерөнхий захирал /1990-1995/
  • “БСТ маркет” ХХК-д Хөрөнгө оруулалтын төслийн зөвлөх /1986-2000/
  • УИХ-ын гишүүн С.Оюуны зөвлөх /2001-2004/
  • Иргэний зориг намын зөвлөх /2004-2009/
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөх /2009-2013/
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх /2013 оноос одоог хүртэл/

 

Сундуйн БАТБОЛД

Албан тушаал: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн

Мэргэжил: Инженер-багш, эрх зүйч, удирдлагын арга зүйч, менежер

Эрдмийн зэрэг, цол: Удирдахуй ухааны доктор (Ph.D)

Боловсрол эзэмшсэн байдал:

  1. 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  2. 1990 онд Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль
  3. 1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт
  4. 2000 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
  5. 2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль
  6. 2012 онд Удирдлагын Академи

Ажлын туршлага:

  1. 1990-1993 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд инженер
  2. 1993-1995 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст ерөнхий инженер
  3. 1995-1997 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга
  4. 1997-1998 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
  5. 1998-2000 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  6. 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга
  7. 2002-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  8. 2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  9. 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  10. 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  11. 2011-2012 онд Монгол Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга
  12. 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  13. 2014-2015 онд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
  14. 2016 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

 

Лувсандоржийн БОЛД

Албан тушаал: Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн

Мэргэжил: Монгол хэл, уран зохиол судлаач, багш                                               

Эрдмийн зэрэг, цол: Академич, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

Гавьяа шагнал: 2009 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн

Ажилласан байдал: 1971 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд өдгөөг хүртэл ажиллаж буй.

Судалгааны чиглэл: Монгол хэл шинжлэл, түрэг судлал

 

 

Магсаржавын БАЯРСАЙХАН

Албан тушаал: Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн эрхлэгч, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн

Мэргэжил: Монгол хэл, уран зохиолын багш 

Эрдмийн зэрэг: Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), профессор

Судалгааны чиглэл:

  • Монгол хэл шинжлэл
  • Үгийн сангийн судлал
  • Сурвалж судлал
  • Бүтээвэр зүй
  • Түүхэн хэлшинжлэл

 

Очирбатын САМБУУДОРЖ

Албан тушаал: Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн секторын эрхлэгч, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн

Мэргэжил: Монгол хэл, уран зохиолын багш

Эрдмийн зэрэг, цол: Хэлбичгийн ухааны доктор (Ph.D)

Төгссөн сургууль: Монгол Улсын Их Сургуулийн Хэл бичгийн факультет

Гавьяа шагнал: Шинжлэх ухааны тэргүүлэх ажилтан

Ажилласан байдал:

  1. 1978-1979 Бага ангийн багш 
  2. 1987 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд одоог хүртэл ажиллаж буй.

Судалгааны чиглэл:

  • Монгол хэлний авиан зүй
  • Нутгийн аялгуу
  • Бичгийн хэл
  • Тод үсэг

 

Лувсандагвын ЖУМДААН

Албан тушаал: Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн

Мэргэжил: Монгол хэл, уран зохиолын багш

Эрдмийн зэрэг, цол: Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор

Боловсрол эзэмшсэн байдал:

  1. 1985-1989 он. Багшийн сургууль
  2. 1991-1995 он. Монгол Улсын Боловсролын Их Сургууль
  3. 2008 он. Английн Эксетерийн Их Сургуулийн тусгай курс
  4. 2010 он . “Эврика” сургалтын төвийн англи хэлний курс
  5. БНХАУ-ын Хөх хотод монгол уран бичлэгийн курс

Ажлын туршлага:

  1. 1997-2002 он. “Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, гүйцэтгэх захирал
  2. 2002-2003 он. Нийгмийн ухааны дээд сургуульд гүйцэтгэх захирал
  3. 2003 оноос. Монгол Улсын Боловсролын Их Сургуульд багш, тэнхимийн эрхлэгч

Судалгааны чиглэл:

  • Монгол хэлний үйл үгийн утга, бүтэц
  • Найруулга

 

Цэрэнпилийн ГОМБОСҮРЭН

Албан тушаал: Монголын Улсын Төрийн зүтгэлтэн, Гадаад явдлын яамны сайд асан, Дэлхийн монголчуудын чуулганы ерөнхийлөгч, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн

Мэргэжил: Дипломат, Орчуулагч

Боловсрол эзэмшсэн байдал:

  1. 1951-1961 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургууль
  2. 1961-1966 онд ЗХУ-ын Хэвлэлийн Дээд Сургууль
  3. 1974-1976 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургууль
  4. 1978 онд ЗХУ-ын Гадаад явдлын яамны дэргэдэх Дипломат Академи

Ажлын туршлага:  

  1. 1967-1974 онд Улсын хэвлэлийн комбинатад технологич, үйлдвэрийн хэлтсийн дарга
  2. 1976-1984 онд МУ-ын Гадаад Явдлын Яаманд 1 дүгээр хэлтсийн дарга, орлогч сайд
  3. 1984-1987 онд БНМАУ-аас ЗХУ-д суух ЭСЯ-ны Элчин зөвлөх
  4. 1987-1988 онд МАХН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч
  5. 1988-1996 онд БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд
  6. 1990 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн
  7. 1992-1996 онд УИХ-ын гишүүн
  8. 1997-2002 онд Монголын Үндэсний Үнэт Цаасны Үйлдвэрийн Захирлуудын Зөвлөлийн дарга, зөвлөх

 

 

Top